Худалдан авалтын мэргэжилтэн / Барилгын/

18/08/2020

Таныг МЕРА ХХК-ийн Хангажмийн Мэргэжилтэн ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

Ажлын байрны зорилго

Компанийн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу батлагдсан түүхий эд, сэлбэг хэрэгсэл, бараа материал, ажил үйлчилгээний худалдан авалтын захиалгыг ил тод, нээлттэй зохион байгуулах системийг хэрэгжүүлэх, салбар, нэгж, хэсгүүдийг тасралтгүй үйл ажиллагааг хангах, өртөг зардалд анализ дүгнэлт хийж, танилцуулах, үр ашигийг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийн ажиллана.   

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Барилгын эрсдэлийн судалгаа, шинжилгээ хийх, үнэлэх, дүгнэх, санал танилцуулах
  • Салбар нэгж хэсгүүд дээр хийгдэж байгаа зам, барилга, цахилгаан, агааржуулалтын ажлууд дээр хяналт тавих Тендерийн материал боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх
  • Компанийн худалдан авалтын захиалгын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх, түүхий эд, сэлбэг бараа материалын худалдан авалтын төлөвлөлт хийж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Компанийн хэмжээнд баригдаж буй барилгыг зураг төслийн дагуу угсарч барих ажилд хяналт тавих
  • Компанийн хэмжээнд шинээр баригдах гэж буй барилгын анхан шатны хөрөнгө оруулалтын тооцоо, материалын зардлын тооцоо, судалгаа хийх
  • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах
  • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд оруулах, нэгжийн болон компанийн үйл ажиллагаа, процессийг сайжруулах ажилд байнга санал, санаачлагатай, идэвхитэй оролцох зэрэг болно.

Тавигдах шаардлага

  • Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Өртөг зардал болон үнийн судалгааны харьцуулалт хийх чадвартай
  • Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Барилгын норм, стандартыг бүрэн судалж эзэмшсэн
  • Барилгын хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд ашиглах чадвартай. (AUTOCAD, MS office, программууд)
  • Техникийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Дээш