Худалдан авалтын мэргэжилтэн/ Сэлбэгийн/

12/08/2020

Ажлын байрны зорилго

Компанийн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу батлагдсан сэлбэг хэрэгсэл, бараа материал, ажил үйлчилгээний худалдан авалтын захиалгыг холбогдох үнийн судалгаа, болон сэлбэг хэрэгслийн ашиглалт, элэгдэл хорогдлын хэрэглээний түвшинд дүгнэлт хийж, худалдан авалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах системийг хэрэгжүүлэх, салбар, нэгж, хэсгүүдийг тасралтгүй үйл ажиллагааг хангах, өртөг зардалд анализ, дүгнэлт хийж танилцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийн ажиллана.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Компанийн худалдан авалтын болого журмын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх
  • Сэлбэг, бараа материалын худалдан авалтын төлөвлөлт, өртгийн дүн шинжилгээнд үнэлэлт, дүгнэлт хийж техникийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өртөг зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх
  • Авто, өрөмдлөг тэсэлгээний хэсгийн, сэлбэг, бараа материалын, худалдан авалтыг хариуцан ажиллах
  • Гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх
  • Худалдан авалтын захиалгын тайланг бэлтгэн танилцуулах
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
  • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд бүртгэх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн хүнд машин механизмын ашиглалт, механик инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
  • Өртөг зардал болон үнийн судалгаа хийх зэрэг санхүүгийн анхан шатны мэдлэгтэй
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Санхүүгийн дунд түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, бичиг баримт боловсруулах, акт боловсруулах чадвартай
  • Компютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд ажиллах чадвартай.
  • MS office, MS project программууд дээр ажиллах чадвартай
  • ERP дотоод систем дээр ажиллах чадвартай

      Дээш