
Хүний нөөцийн бодлого

Ажилтан бүр: КОМПАНИДАА үнэнч, шударгаар хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх замаар компанийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, аливаа үйлдлийг компанийн урт хугацааны тогтвортой, өрсөлдөх чадвартай, сайн сайхан байдлын төлөө хийдэг байна.
Компани нь: Ажилтан бүр эрүүл, эрх тэгш, харилцан хүндэтгэлтэй, сэтгэл ханамжтай, аз жаргалтай, бахархалтай ажиллаж, хувийн болон мэргэжлийн хувьд өсч хөгжих боломжтой, шударга, зөв, ил тод, нээлттэй, хүчтэй, нэгдмэл орчин нөхцлийг бүрдүүлж, бэхжүүлнэ.