ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

08/02/2023

Ажлын байрны зорилго

Салбартаа олон үзүүлэлтээр манлайлж, хурдацтай өргөжин тэлж буй мэргэжлийн баг хамт олон бизнесийн өсөлтийн стратегийн зорилго, зорилтуудыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх зөв хандлагатай, эрч хүчтэй, чадварлаг багийн тоглогчийг багтаа бүрдүүлэхээр зорьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн хүний нөөцийн үндсэн функцуудын хүрээнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагааг ханган ажиллах. ERP систем хөгжүүлэлтийн зураглал хийх, тоон мэдээлэлд анализ дүгнэлт хийж ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Үүнд:

  • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж хамтран ажиллах;
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
  • Хариуцсан мэргэжилтнүүдийг удирдлагаар хангах
  • Хүний нөөцийн менежментийн бүхий л чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах

Тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны болон удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, өөриймсөг сэтгэлгээтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх

Дээш