ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

21/09/2022

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

Компанийн хүний нөөцийн үндсэн функцуудын хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон, шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

Хүний нөөцийн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн 

Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай

Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй

Харилцааны болон удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай

Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, өөриймсөг сэтгэлгээтэй

Нэмэлт мэдээлэл: 

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Дээш