Skip links

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Бид өдөр бүр шинэчлэгдэж, төрөл бүрийн туршилт, сайжруулалт, бүтээмжээ нэмэгдүүлэх алхамуудыг тогтмол хийдэг өсөх сэтгэлгээтэй суралцагч хамт олон бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтнуудаа хөгжүүлэх боломжийг үргэлж эрэлхийлдэг.

Бидний соёл бол бидний суурь. Бид харилцан хөгжих хамтын ажиллагааг эрхэмлэж, өөрчлөлтүүдийг эерэгээр хүлээн авч, ажлын үр дүнг хамгийн өндөр байлгахад анхаарч ажилладаг.

Бидний үнэт зүйл биднийг тодорхойлдог. Бид аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн хүнийг нэгдүгээрт тавьж, бүтээлч оролцоо, санаачлагатай байдалд нээлттэй хандан, зөв бүхэнд санал нэгддэг.

Хэрвээ та эерэг зөв хандлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай нэгэн бөгөөд бүтээлч, санаачлагатай ажиллах орчин хайж байгаа бол, өөрийгөө сорих, хөгжүүлэх, өсөн дэвших хүсэлтэй бол, улс орныхоо уул уурхай, дэд бүтцийн салбарын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг бодьтой оруулах хүсэл эрмэлзлэлтэй бол МЕРА-чууд бидний эгнээнд нэгдэхийг урьж байна.

Унших
Чирэх