Skip links

Хөшөөтийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний цогц ажил үйлчилгээгээ үзүүлж эхэллээ.

Монгол улсын баруун хязгаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй “МонЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлогч “Алтайн зам” ХХК, “Мезом” ХХК-иудад “МЕРА Сервис” ХХК нь дэвшилтэт технологи, шилдэг тоног төхөөрөмж ашиглан газарзүй, цаг агаарын хүндрэлийг үл ажран өндөр бүтээмжтэй өрөмдлөг, тэсэлгээний цогц ажил үйлчилгээгээ үзүүлж эхэллээ.Өрөмдлөг тэсэлгээний ажлыг цогцоор нь гүйцэтгэснээр уулын ажлуудын уялдаа холбоо бүрэн хангагдаж, хяналт, аюулгүй ажиллагаа, чанар сайжирч, үйлдвэрлэлийн өртөг зардал буурч, нэг байгууллагатай нэг л үзүүлэлтээр гүйцэтгэлийн хариуцлагыг шууд тооцох боломжтой болсноор хэрэглэгчийн сэтгэлд нь нийцэж чадсан үйлчилгээ болдог билээ.2009 оноос уг уурхайд өрөмдлөг тэсэлгээний ажлаа гүйцэтгэж ирсэн манай хамт олон корона вирусын өвчлөл, түүний тархалтаас шалтгаалан дөрвөн сар орчим зогссоны дараа үйл ажиллагаагаа дахин сэргээж байна.Бүтээмж үйлдвэрлэгч та нартаа амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх