Цэнэглэгч машины оператор /С ангилалтай мэргэшсэн жолооны үнэмлэхтэй/

26/04/2021

Ажлын байрны зорилго:

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжинд хүрэхүйц, тэсэлгээний ажил, үйлчилгээний стандартад нийцсэн чанартай тэсрэх бодисоор түргэн шуурхай найдвартай хангах

Гүйцэтгэх гол чиг үүрэг:

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

-Тэсэлгээний ажил үйлчилгээний стандартад нийцсэн тэсрэх бодис үйлдвэрлэх
-Цооног цэнэглэлт болон тэсрэх бодис үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд баримтлан ажиллах
-Тоног төхөөрөмжийн жигд хэвийн ажиллагааг хангах засвар болон тослогоо үйлчилгээ цэвэрлэгээг төлөвлөгөө графикийн дагуу цаг хугацаанд хийх

Тавигдах шаардлага:

-С ангилал, С ангиллын мэргэшсэн болон аюултай ачааны үнэмлэхтэй байх

-Уурхайд 3-аас доошгүй жолоо барьсан туршлагатай байх

-Компьютер болон мэдээллийн шаардлагатай хэрэгслүүдийг ашиглах ур чадвартай байх

-Тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой хууль дүрэм журмын талаарх ойлголттой байх

-Ажлын ачаалал даах чадвартай байх

-Бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх байх

-Хорт зуршилгүй байх

    Дээш