Шалгах механик

03/05/2021

Ажлын байрны зорилго

Салбаруудын автомашин, өөрөө явагч, суурин дизель, станц, өргөгч хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, ашиглалтад хяналт тавих, засварын ажилд хяналт тавих, засвараас гарч буй тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг шалгаж техникийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • - Техникийн үзлэг шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах
  • - Аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж техник ашиглалтын бэлэн байдлыг хангах
  • - Тээврийн хэрэгслийн шаардлагатай бичиг баримтуудын боловсруулалтыг хангаж ажилах
  • - Техникийн үзлэг, хяналт шалгалтын төлөвлөгөө тайланг боловсруулж, цаг хугацаанд нь тайлагнах
  • - Техникийн үйлчилгээний талаар засварын болон ээлжийн мехникуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах,
  • - Багаж, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөлтөд хяналт тавьж зүй зохистой ашиглуулах, цэвэрлэгээ, хадгалалтад хяналт тавьж зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • - Механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • - Уул уурхайн салбарт техникийн бэлэн байдал хангаж ажиллах чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно
  • - Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • - Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
  • - Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Microsoft Excel, word, outlook, powerpoint г.м/
  • - ERP дотоод систем дээр ажиллах чадвартай
  • - Эерэг, зөв хандлагатай, хүндэтгэлтэй, ёс зүйтэй байх
  • - Техник, автомашины засвар үйлчилгээ, бэлэн байдалд үзлэг хийх, хяналт шалгалт хийх ур чадвартай байх

Дээш