ЭДИЙН ЗАСАГЧ
04/05/2023
Ажлын байрны зорилго:
Компанийн үйл ажиллагааг хэвийн, үр өгөөж, ашигтай, тогтвортой, бүтээмжийн өсөлттэй явуулахад санхүүгийн бодлого, эдийн засгийн төлөвлөлтийг хэрэгжүүлэн, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар бүрэн хангаж бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, бүтээмжийг өсгөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн бизнес төлөвлөгөө боловсруулах
- Компанийн бизнес төлөвлөгөөний зорилго, зорилтын биелэлтийг хянах, гүйцэтгэлийг дүгнэх, шаардлагатай тодотголыг хийх
- Компанийн газар, салбар, хэлтсийн бизнес төлөвлөгөөний зорилго зорилтын биелэлт, гүйцэтгэлийг дүгнэх зорилгоор удирдах ажилтнуудын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг боловсруулах, санал оруулах
- Компанийн газар, салбар, хэлтсийн бизнес төлөвлөгөөний зорилго зорилтын биелэлт, гүйцэтгэлийг дүгнэх журам боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Группын компаниудтай холбоотой үүсч болох санхүүгийн эрсдэлийг хянах, эрсдэлийг бууруулах санхүү, эдийн засгийн төлөвлөлт боловсруулж, хэрэгжүүлэх
- Компанийн удирдах ажилтнуудад санхүүтэй холбоотой үүсч болох аливаа боломж, эрсдэлийн талаарх мэдээллээр хангах
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг Монгол улсын ТОП сургуулиудад эзэмшсэн, эсвэл гадаад улсад суралцаж төгссөн
- НББ, Санхүү, Эдийн засаг, Математик, Статистик эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- Нягтлан бодогчоор ажиллаж байсан, санхүүгийн тайлан мэдээ боловсруулах чадвартай
- Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг гадаад хэлээр бичдэг байх
- Microsoft Word, PowerPoint зэрэг дээр тайлан, мэдээ, хөтөлбөр боловсруулах, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
- Microsoft excel программын функцүүдийг ахисан түвшинд ашигладаг байх
- Интернэт орчинд мэргэжлийн холбогдолтой судалгаа шинжилгээ хийх чадвартай байх
- Аналитик, логик сэтгэлгээг ажилдаа ашиглах чадвартай байх
Нэмэлт боломжууд:
1. Сар бүр гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл цалин, урамшуулал
2. Ажилтны эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээ даатгал
3. Гар утасны ярианы хөнгөлөлт, урамшуулал