Энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэр
Налайх салбар

Энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэр

Энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэр нь АНУ-н дэвшилтэт технологи, бүрэн автомат удирдлагын систем бүхий суурин тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жилд 6000 тонн АНФО үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр юм.

Энэхүү үйлдвэр нь олон улсын стандартын шаардлагыг хангасан орчин үеийн химийн лаборатори, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тэсрэх бодисын агуулахууд болон тэсэлгээний туршилт хийх тусгай полигон зэрэг багтсан Монгол улсын анхны үндэсний хөрөнгө оруулалт бүхий тэсрэх бодисын үйлдвэр агуулахын цогцолбор юм.

Бид бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн онцлог, чулуулгийн хатуулаг болон орчны шинж чанарт тохируулан энгийн “АЯНГА”, хүчитгэсэн буюу “АЯНГА – Х”, усанд тэсвэртэй буюу “АЯНГА - УТ гэсэн 3 төрлөөр үйлдвэрлэн кг –аар шуудайлж, 76мм, 101мм, 127мм –ийн голчтой олгойлон савлан үйлдвэрлэж байна.

Дээш