ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

20/04/2021

Ажлын байрны зорилго

Зах зээлийн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар санал зөвлөмж гаргах, удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах, шат дараалсан хяналтаар хангаж, мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөхөд уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • - Компанийн хэмжээнд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулан батлуулж, процесст суурилсан эрсдэлийн үнэлгээ хийж гүйцэтгэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
  • -  Компанийн хэмжээнд олон улсын эрсдэлийн удирдлагын ISO:31000 стандартыг нэвтрүүлж соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • -  Компанийн үйл ажиллагаанд учирсан болон учирч болзошгүй бүхий л эрсдэлийг бүртгэх, үнэлэх, бууруулах, арилгах, хянах, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах цогц харилцааг зохицуулах мөн эрсдэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, байнгын хяналтад байлгах, таниулан сурталчлах, сургалт зохион байгуулах
  • - Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн урсгал, мэдээллийн технологийн эрсдэл, аюулыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах
  • - Эрсдэлийн тооцоолол, судалгааг хийх, удирдлагыг мэдээллээр хангах
  • - Аливаа эрсдэлийн үр дүнг харуулахын тулд тайлан, хураангуй, танилцуулга, баримт бичгийг боловсруулах
  • - Эрсдэлийн мэдээллийн нэгдсэн санд үр дүнтэй дүн шинжилгээ хийх,

Тавигдах шаардлага

  • - Эрсдэлийн удирдлага, санхүүгийн удирдлага, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн
  • - Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан 2-оос дээш жилийн ажлын туршлагатай, уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • - Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • - Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
  • - Компютерийн хэрэглээний программууд дээр өндөр түвшинд ажиллах чадвартай Microsoft Excel, Access, Visio болон бусад аналитик дүгнэлт хийх програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
  • - ERP дотоод систем дээр ажиллах чадвартай
  • - Эерэг, зөв хандлагатай, нууц хадгалах чадвартай байх
  • - Аливаад хурдан суралцдаг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг ур чадвартай байх

Дээш