ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

17/05/2021

Уул уурхай, олборлолтын салбарын 2020 оны “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар МЕРА ХХК шалгарсан байна.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тэргүүн туршлага, удирдлага, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийн шаардлага, стандартуудын хэрэгжилт, ажилтны эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг шалгуур үзүүлэлтээр 6 салбарын 60 гаруй аж ахуйн нэгжүүдийг өрсөлдүүлж, салбар тус бүрээс шилдгүүдийг шалгаруулж, өргөмжлөл, цом гардууллаа.Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналтын байгууллага болон түүний салбар байгууллагын 19 төлөөлөл оролцож 2 үе шаттайгаар шалгаруулалтыг зохион байгуулжээ.

Дээш