Үйлдвэрийн туслах ажилтан /Гагнуурчин, цахилгаанчин, сантехникч/

26/04/2021

Ажлын байрны зорилго:

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллагааг хангаж, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжтэй үл харьцах туслах ажлуудыг гүйцэтгэх.

Гүйцэтгэх гол чиг үүрэг:

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

-Өдөр тутмын үйл ажиллагаандаа ажлын байр болон агуулахын эмх цэгц орчны ариун цэврийг чанд сахиж ажилласан, ажил дууссаны дараа ажлын талбайг цэвэрлэх
-Өөрийн мэдлэг ур чадвараа ашиглан нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх ( мужаан, барилгын ажил, механикийн болон цахилгааны ажил, сантехник г.м )
-Шууд удирдах албан тушаалтны өгсөн зааварчилгааны дагуу ажил гүйцэтгэх

    Тавигдах шаардлага:

    -Үйлдвэрлэлийн цахилгааны инженер, химийн инженер мэргэжлээр Их, дээд сургууль, МСҮТ төгссөн байх

    -Тогтвор суурьшилтай ажиллаж, өсөн дэвших эрмэлзэлтэй

    -Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай

    -Бүтээлч, шинийг санаачлагч

    -Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

    -Элдэв муу зуршилгүй байх

    Дээш