ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААНЧИН
12/06/2023
- Ажлын байранд тавигдах шаардлага:
- Цахилгаан механик, цахилгааны техникч, цахилгааны инженерийн мэргэжлээр тусгай дунд болон дээд боловсролтой
- Мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан туршлагатай
- Цахилгааны ажил бие даан хийх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллаж, өсөн дэвших эрмэлзэлтэй
- Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
- Ажлын байрны сахилга бат, хариуцлагатай
- Бүтээлч, зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах чадвартай
Налайх дүүрэгт байрлалтай үйлдвэрт ажлын 5 өдрөөр ажиллана.
Ажилтнууддаа олгодог нэмэлт урамшуулал:
- Томилолтын мөнгө олгоно.
- Илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл тооцно.
- Зэрэглэлийн нэмэгдэл тооцно. Зэрэглэл ахиулах, албан тушаал ахиулахад бүрэн дэмжинэ.
- Аюулгүй ажиллагааны шагналт цалин олгоно.
- Ажилтны гэрийн байршлаас шалтгаалан компанийн салбаруудад ойртуулан ажиллуулах боломжтой.