ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН

30/12/2022

Ажлын байрны зорилго

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гарц, үйлдвэрлэлийн бүтээмжийг хэмжин төлөвлөж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тайланг бэлтгэн, тайлагнаж тэдгээрийг тасралтгүй хөгжүүлэхэд уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Нэг буюу хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн ажлын урсгалыг зохицуулах
  • Аливаа учирч болзошгүй эрсдэлээс үүдэн үйл ажиллагаанд саатал учран хойшлох зэргийг тооцож, гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд байлгах
  • Бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд түүхий эд, хүн хүч, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тооцох
  • Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны хэрэгцээнээс хамаараад ажилтнуудыг ээлжийн зохицуулалтыг төлөвлөх
  • Үйлдвэрлэлийн төлөвлөлт болон төсвийн дагуу гүйцэтгэхэд хяналт тавих.
  • Зөрчлийг арилгахад чиглэсэн асуудлыг дэвшүүлэх
  • Үйлдвэрлэлийн гарцын талаарх мэдээллийг авах (бэлэн бүтээгдэхүүний тоо, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний хувь гэх мэт)
  • Гүйцэтгэлийн тайлан бэлтгэж ирүүлэх
  • Бичиг баримтыг эмх цэгцийг хангах
  • Чанарын хяналтын нэгж, агуулах болон бусад хэсэг нэгжтэй хамтран ажиллах

Tавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, үйлдвэрлэлйин эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгчөөр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Үйлдвэрлэлийн төлөвлөлт, чанарын хяналтын зарчмуудын талаар маш сайн мэдлэгтэй байх (Үйлдвэрлэлийн нөөцийн төлөвлөлт)
  • MS Office болон ERP системийн талаар мэдлэгтэй байх
  • Аливаад судалгаа суурьтай ханддаг (статистик, тайлан, төлөвлөгөө гаргах чадвартай)
  • Харилцааны маш сайн чадвартай
  • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай, аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  • Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх ур чадвартай байх
  • Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх
  • Хувийн болон багийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх
  • Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх

Дээш