Skip links

ТЭСЭЛГЭЭНИЙ ЦООНОГ ЦЭНЭГЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Тэсрэх бодисын найрлагад ордог, урьдчилан үйлдвэрлэж бэлтгэсэн химийн хольцуудыг цэнэглэгч автомашинууд дээр ачиж, тэсэлгээний цооногт технологийн харьцаагаар шахан оруулж, тодорхой хугацааны дараа тэсрэх бодис бэлэн болдог цэнэглэгч автомашинуудыг ашигласнаар тэсэлгээний ажил үйлчилгээг аюулгүй бөгөөд, шуурхай, хэмнэлттэй, өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэх давуу талтай.

Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн орд газар болон Гурвантэс сумын Нарийн Сухайтын орд газарт байрлах Энгийн болон Эмульсийн задгай тэсрэх бодисын үл тэсрэх хольцын үйлдвэрүүдийг түшиглэн уурхайнуудын тэсэлгээний ажилд шаардлагатай тэсрэх бодисын хэрэгцээг богино хугацаанд, их хэмжээгээр, аюулгүй гүйцэтгэхийн тулд Sterling, Western Star, Scania, Volvo, Faw, Howo зэрэг туулах чадварыг нэмэгдүүлсэн шасситай, өндөр бүтээлтэй автомашинуудаар тэсэлгээний цооног цэнэглэж, бүтээмж нэмэгдүүлсэн тэсэлгээний ажил үйлчилгээг үзүүлж байна.

САНАЛ БОЛГОХ

МЕРА Прайм Өдөөгч

Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис

Унших
Чирэх