Skip links

ӨДӨӨГЧ ТЭСРЭХ БОДИСЫН Т14 ТӨСЛИЙН ҮЙЛДВЭР

Үйлдвэрлэлийн тэсэлгээний ажилд 100 % импортоор авч ашигладаг байсан өдөөгч тэсрэх бодисыг уул уурхайн салбарын өнөөгийн хэрэгцээ болон цаашдын өсөлтийг бүрэн хангаж ажиллах зорилгоор жилд нэг ээлжээр 500 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2017 онд ашиглалтанд оруулсан билээ.Ашиглалтанд орсон цагаасаа хойш олон улсын чанарын шаардлагаар, импортыг орлуулан үйлдвэрлэсэн өдөөгч тэсрэх бодисыг “Оюу Толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс-Таван Толгой” ХК, SGS зэрэг 27 уул уурхай, тэсэлгээний ажил үйлчилгээний компанид гэрээгээр үйлдвэрлэн сар бүр нийлүүлэн ажиллаж байна.Өдөөгч тэсрэх бодисыг сар, эсвэл улирлын хэрэгцээгээр хэрэглэгчдэд нийлүүлснээр таны агуулахад байх байнгийн үлдэгдэл бага байж, хөрөнгийн эргэц сайжирч, нийлүүлэлт бүрт төлөх төлбөр багасаж, үйлдвэрлэл явуулж байгаа бидний ачаалал ч жигд байж, та бүхний өмнө бид хариуцлагаа бүрэн хүлээж, танд байнга тусалж, хамтран ажиллах болно.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх