Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэр
Налайх салбар

Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэр

МЕРА компани Монгол Улсад анх удаа Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэрийг өөрийн 100% -ийн хөрөнгө оруулалтаар байгуулан ашиглалтад оруулсан нь уул уурхайн тэсэлгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй эрдэс баялгийн салбар, дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр болж байна.

Өдөөгч тэсрэх бодисын үйлдвэр нь жилд 200 тонн өдөөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын хэрэглээний зах зээлийн өнөөгийн болон цаашдын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай юм. Бид энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 225гр, 340гр, 400гр, 450гр, 800гр хүртэлх хэмжээгээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж харилцагч, хэрэглэгчдийнхээ үйл ажиллагааг тасалдалгүй явуулахад шаардлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож ажиллаж байна.


Дээш