Skip links

МЕРА ПРАЙМ ӨДӨӨГЧ

“MERA Prime” өдөөгч нь Үйлдвэрлэлийн зориулалтай, сул мэдрэх чадвартай тэсрэх бодис болон тэсэлгээний үндсэн цэнэгийг өдөөж тэслэх зориулалттай тэсрэх бодис юм. “MERA Prime” өдөөгч тэсрэх бодисын үйлдвэрлэлд тэсэлгээний чанар, аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг авч үзэн өдөөгч тэсрэх бодисын үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг RDX (гексоген) болон TNT (тротил) түүхий эдийг ашигладаг. Өдөөгч тэсрэх бодис нь тээвэрлэлтийн аюултай байдлын ангилалаар D буюу “Тэсрэх бодис утаат дарь өдөөгч хэрэгсэл ба шидэгч үйлчилгээтэй цэнэггүй, хоёрдогч тэсэрч дэлбэрэх бодис агуулсан бүтээгдэхүүн”, дэд ангилалаар 1.1 буюу “Дэлбэрэлтээс бүх ачаа нэгэн зэрэг тэсрэлт явагдах тэсрэх материалууд” ангилалд хамаардаг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажллагааны журмын дагуу тээвэрлэлтийн ажлыг хийнэ.

Бүтээгдэхүүний онцлог шинж чанар

  • Өдөөгч тэсрэх бодис нь анхдагч өдөөгч тэсрэх бодистой харьцуулахад гадны үйлчлэлийг мэдрэх чадвар бага боловч чадал, өдөөгч хүч ихтэй, нунтаглах чадвар сайтай
  • Өдөөгч тэсрэх бодис нь детонацийн хурд өндөр ба тэсрэлтийн шинж нь бусад тэсрэх бодисоос их
  • “MERA Prime” тэсрэх бодис нь температурын өөрчлөлт, урт хугацааны хадгалалт болон даралттай усны нөлөөгөөр чанараа алдахгүй
  • “MERA Prime” өдөөгч тэсрэх бодисыг ил уурхайн чулуулгийн тэсэлгээнд ашиглана
  • Өдөөгч тэсрэх бодис нь хүчиллэг болон шүлтлэг устай, янз бүрийн тостой нөхцөлд тэсвэртэй чанар нь ил уурхайн ямар ч нөхцөлд ашиглах боломжтой

Зөвхөн тэсрэх бодистой харьцах эрхтэй хүн өдөөгч тэсрэх бодистой харьцаж ажиллана! Бүтээгдэхүүний шинж чанар, техникийн үзүүлэлт болон ХАЛМ-н талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг Техникийн үзүүлэлэт /TDS/, Хор аюулын лавлах мэдээлэл /SDS/-ээс үзнэ үү.

САНАЛ БОЛГОХ

MERA ShockStar Surface

МЕРА Shockstar MS

ECLIPSE задгай эмульсийн тэсрэх бодис

Explore
Drag