Skip links

БҮТЭЭМЖ БА ҮР АШГИЙН ТӨГС ХОСЛОЛ #FLEXIROC_D65

MERA GROUP нь Epiroc брэндийн 2 ширхэг FlexiROC D65 өрмийн машиныг худалдан авч үйл ажиллагаандаа ашигласнаар нийт 17 өрмийн машинтай болж жилд 6,205,000 уртааш метр уулын цул өрөмдөх хүчин чадалтайгаар салбараа тэргүүлсээр байна.

FlexiROC D65 өрөм нь 110-203 мм диаметртэй тэсэлгээний цооногийн өрөмдлөг хийх боломжтой бөгөөд Монгол орны хөрс болон цаг уурын нөхцөлд тохирсон, найдвартай ажиллагаа, өндөр бүтээлээрээ танигдсан техник юм.

Энэхүү өрмийн машин нь дэлхий даяар өндөр үзүүлэлт, чанар, эдэлгээгээрээ танигдсан Epiroc-ийн хийн цохилтот (DTH) алхыг, өрмийн хошуутай хослуулан ашигласан нь нэг тууш метрт ноогдох өрөмдлөгийн зардлыг бууруулж, техникийн бүтээл, хөдөлмөрийн бүтээмжийг өндөр түвшинд нэмэгдүүлдэг.

Бид тэсэлгээний цооног өрөмдлөгийн шалгарсан технологи, дэлхийд танигдсан чанар Epiroc FlexiROC D65 өрмийг үйл ажиллагаандаа ашигласнаар харилцагчдынхаа бүтээмж, үнэ цэн, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зардлыг тогтмол бууруулах дээр салбараа манлайлан ажиллаж байна.Бидний байнгын хамтран ажиллагч Epiroc-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье

Leave a comment

Explore
Drag