Skip links

“МЕРА” ХХК-ийн ачаа, тээвэр хариуцсан мэргэжилтэн Жанчивдоржийн Цэрэндулам “Алтан Гадас” одонгоор шагнагдлаа.

Хариуцсан ажлаа олон жил өндөр үр бүтээлтэй, аюулгүй, найдвартай зохион байгуулж, үлгэр дууриалалтай гүйцэтгэж ирсэн Ж.Цэрэндуламыг Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжих болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагналаа.

Төрийн дээд одон авсан Ж.Цэрэндуламыг МЕРА ХХК-ийн удирдлагууд болон хамт олон хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх