Налайх дүүргийн ЭМТ-н “Хүүхдийн сэргээн засах өрөө”-г тохижууллаа
МEРА групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд Налайх дүүргийн ЭМТ-н “Хүүхдийн сэргээн засах өрөө”-г тохижууллаа. Налайх дүүргийн хэмжээнд 18 хүртэлх насны 13000 гаруй хүүхэд байдгаас хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Тус хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр Налайх дүүргийн ЭМТ-ийн Уламжлалт, сэргээн засах тасгийн “Хүүхдийн сэргээн засах өрөө”-г засварлаж тохижуулан хүлээлгэн өглөө.