Skip links

“ТОП АЖ АХУЙН НЭГЖ”

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтарч жил бүр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр нь ТОП-150 Аж ахуйн нэгжийг шалгаруулдаг билээ.

МЕРА ХХК нь уул уурхайн салбарт бий болгож буй үнэ цэнэ, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инноваци, шинэ технологи нэвтрүүлэлт, хөрөнгө оруулалт, ажлын байрны нэмэлт, татвар, хураамжийн төлөлт зэрэг эдийн засагт оруулж буй хувь нэмрээрээ 2018 оны “ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарч 133-т эрэмбэлэгдэж өргөмжлөл, шагналаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Биднийг өдөр бүр тасралтгүй хөгжин дэвжиж, энэхүү хүндтэй өргөмжлөлийг хүртэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж буй МЕРА ХХК-ийн болон Очир Ундраа Группын эрхэм ажилтнууд, түүнчлэн бидэнд итгэж, хөгжилд хамтдаа тэмүүлэн хамтран ажилласаар ирсэн бүх хэрэглэгч, харилцагч, түншүүддээ гүнээ талархлаа илэрхийлж, та бүгдэд баяр хүргэе!

Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулахын төлөө хамтдаа тасралтгүй хөгжин дэвшиж, хичээнгүйлэн зүтгэцгээе.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх