Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтны өдөр”
Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу 10 дугаар сарын 15-ны өдөр “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны харааны бэрхшээлтэй 150 гишүүдэд МЕРА компаниас хүнс, эд материалын тусламж үзүүллээ.
Манай улсын хэмжээнд 11.800 орчим хараагүй иргэд байдгаас 3200 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг юм. Эдгээр иргэдийн маань 90 гаруй хувь нь тохирох ажлын байр хомс байдгаас амьдралын нэн ядуу түвшинд, халамжийн тэтгэвэр болох 170.000 төгрөгөөс өөр орлогогүй, залхуугаасаа биш харин төрөлхийн хөгжлийн бэрхшээлээсээ болж орлого багатай амьдарч байгаа учраас МЕРА ХХК жил бүр харааны бэрхшээлтэй иргэддээ сэтгэлийн гараа сунгаж хүнс, эд материалын тусламж үзүүлсээр ирсэн билээ.
Дашрамд нь дурдахад энэ л өдөр харааны бэрхшээлтэй иргэд маань өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо төр засаг, олон нийтдээ хүргэх гэж, тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлүүдээ хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх гэж уулзацгаадаг билээ.