Skip links

Швед улсын Эпирок компанийн ил уурхайн Тэсэлгээний өрмийн машины үйлдвэр болон Өрөмдлөгийн хэрэгслийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесс, угсралтын үйл ажиллагааны онцлогууд, дэвшил хөгжлийн боломжуудыг газар дээр нь үзэж танилцлаа.

“МЕРА Сервис” болон “Эпирок Монгол” компанийн хамтын ажиллагааны дараагийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бидний 6 ажилтан Швед улсын Эпирок компанийн ил уурхайн Тэсэлгээний өрмийн машины үйлдвэр болон Өрөмдлөгийн хэрэгслийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесс, угсралтын үйл ажиллагааны онцлогууд, дэвшил хөгжлийн боломжуудыг газар дээр нь үзэж танилцлаа.
Компанийн мэргэжилтнүүдээс өрмийн машины эд ангийн засвар үйлчилгээ, хэрэгслийн ашиглалт, өрмийн машины дижитал бүтээгдэхүүн, автоматжуулалт, симуляц сургалт, инноваци, ирээдүйн дэвшил хөгжлийн тухай сургалт, мэдээлэл авч мэдлэг, чадамж, бүтээмжээ нэмэгдүүлэхийн төлөө 9 дүгээр сарын 23-наас 30-ны өдрийн хооронд 7 өдөр ажиллалаа.
Биднийг халуун дотно хүлээн авч, илэн далангүй ярилцаж, хүссэн мэдлэг, туршлагыг олгож, бүхий л үйл ажиллагаагаа үзүүлсэн Orebro хотын өрмийн машины үйлдвэр, технологи хөгжүүлэлт, симулятор сургалтын хамт олон, Fagersta хотын өрмийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт, нийлүүлэлтийн хамт олон, Эпирок Монгол компанийн хамт олондоо улам өндөр амжилт хүсэж, хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх