Skip links

“ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР” аж ахуйн нэгж байгууллага боллоо

Бид Геополитикийн сорилт, түүхий эдийн хомсдолтой нөхцөлд 6-н сараас дээш хугацаанд хэрэглэх тэсрэх материал, түүхий эдийн нөөцийг бүрдүүлэхийн тулд материал, техник тоног төхөөрөмж, барилга байгууламж, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, харилцагчдынхаа бүтээмж, үнэ цэн, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ажилласан тул Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг болон салбарын Онцлох аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР” цомыг гардан авлаа.

Мөн Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд Уул уурхай, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг нь өндрөөр үнэлж МЕРА группийн Ерөнхийлөгч Тардайн Гантөмөрийг Хүндэт Одонгоор шагналаа.

Хамтран ажиллагч харилцагч нар, хамт олон, Монголын ард түмэн та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэж, ажил үйлсэд нь амжилт бүтээл, хөгжил дэвшил, амьдралд тань аз жаргал, баяр баясгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

***

Leave a comment

Explore
Drag