Skip links

Тэсэлгээний зардлыг бууруулбал уурхайн нийт өртөг буурах уу?

Тэсэлгээний зардлыг бууруулбал уурхайн нийт өртөг буурах уу? Заавал тийм биш.
Зохистой бутлагдсан чулуулаг экскаваторын ухаж ачих ажлыг хөнгөвчилж, овор ихтэй чулууг дахин бутлах хэрэгцээг багасгаж, бутлуур, тээрмийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Харин тэсэлгээн дээр хэмнэлт хийвэл тэр зардал дараагийн шатуудад хэд дахин өсөж гарч ирнэ.
Олон улсад энэ хандлагыг “Mine-to-Mill” (уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх оновчлол) гэж нэрлэдэг. Энэ хандлага тэсэлгээний үнэ цэнийг түүний зардлаар бус, уурхайн нийт гүйцэтгэлд оруулсан хувь нэмрээр хэмждэг.
Зураг төсөл, гүйцэтгэл, үр дүнгийн хэмжилтийг уялдуулж, аюулгүй ажиллагааг хангахын зэрэгцээ бүтээмжийг өсгөж, нэгж өртгийг бууруулах нь хариуцлагатай тэсэлгээний инженерчлэлийн гол зарчим юм.

default

Сэтгэгдэл үлдээх

Цааш үзэх
Чирэх