БНХАУ-ын Ухань хотноо 2026 оны 11 дүгээр сарын 20–22-нд зохион байгуулагдсан Тэсэлгээний олон улсын Дунхугийн гуравдугаар бага хуралд МЕРА ГРУПП-ийн төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн хурал “Эрс тэс нөхцөл дэх нарийвчилсан тэсэлгээний онол, технологи” сэдвийн хүрээнд болж, олон орны эрдэмтэн, инженер, үйлдвэрлэгчид судалгаа, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн туршлагаа хуваалцлаа.
Манай өрөмдлөг, тэсэлгээний инженер Б.Ядамсүрэн салбар хуралдаанд илтгэл тавьж, ил уурхайд электрон детонатор ашиглан чулуулгийн шидэгдэлтийг хянах болон нүүрсний давхаргыг нэвт өрөмдөн тэсэлгээ хийх чиглэлээр хуримтлуулсан туршлагаа танилцууллаа. Хурлын зохион байгуулагчид түүнд илтгэгчийн гэрчилгээ гардуулав.
Хурлын үеэр манай төлөөлөл тэсрэх бодисын түүхий эд болон электрон детонатор үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Бид Монголын уурхайн туршлагыг олон улсын мэргэжлийн хүрээнд хуваалцаж, аюулгүй ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах технологийг судлан, уурхайнхаа нөхцөлд нутагшуулах ажлаа үргэлжлүүлнэ.






