НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бодлого нь үр дүнтэй, оновчтой арга, хэлбэр, эх үүсвэрээс зохион байгуулж, өрсөлдөхүйц мэдлэг, боловсролтой, ур чадвартай зөв иргэнийг бүрдүүлэн, сонгон шалгаруулж ажилд авахад чиглэнэ. Нэр дэвшигчийг сонгон шалгаруулахдаа бүрдүүлэлт хийж буй ажил болон албан тушаалд тэнцэх ур чадвартай, компанид тогтвортой ажиллах сонирхолтой ажил горилогчдын мэдлэг, ур чадвар, чадамж болон хувь хүний зан чанарыг үнэлж, ажил горилогчийн сангаас ажилд нэр дэвшүүлэх үйл явцыг ойлгоно. Нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг дараах үе шатаар хийнэ. Үүнд:
- Анхны үнэлгээг урьдчилан тодорхойлж, анкетын шалгаруулалт хийх;
- Ярилцлагын цаг товлох;
- Нэр дэвшигчийн талаарх шаардлагатай бусад мэдээллийг судлах;
- Анхан шатны ярилцлага хийх;
- Ерөнхий ур чадварын сорил/шалгалт авах;
- Шаардлагатай ажил, албан тушаалд мэргэжлийн ур чадварын сорил/шалгалт авах;
- Анхан шатны ярилцлагын үнэлгээ хийх;
- Шаардлагатай тохиолдолд ажил горилогчийн талаарх мэдээллийг өмнө нь ажиллаж байсан байгууллага болон албан тушаалтнаас нь авах;
- 2 дахь шатны ярилцлага товлох, ярилцлага хийж үнэлгээ хийх;
- Ажилд авах шийдвэр
Албан тушаал
Хэлтэс
Орон тоо
Нээлтийн огноо
Хаалтын огноо
Автын цахилгаанчин
Салбарын автомашин
1
2025-12-09
2025-12-13 22:41
Байршил: Баянзүрх дүүрэг
Үүрэг даалгавар
- Салбарын автомашин, техникийн аюулгүй ажиллагааг ханган, автомашин техникийг саадгүй, аваар осолгүй, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахад шаардлагатай цахилгааны засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Автын цахилгаанчин мэргэжлээр их дээд сургууль эсвэл МСҮТ төгссөн
- Автын цахилгааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Техник сэтгэлгээ сайтай
- Хүнд машин механизмын цахилгааныг оношлох, засварлах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, хүндэтгэлтэй
Цэнэглэгч машины оператор /С мэргэшсэн/14х14 ээлж
Уул уурхай
2
2025-12-01
2025-12-20 23:09
Байршил: Өмнөговь аймаг
Үүрэг даалгавар
- Тэсрэх бодис цооногт цэнэглэгч автомашиныг зориулалтын дагуу аюулгүй, найдвартай ажиллуулах
- Тэсрэх бодисыг уурхайн цооногт технологийн дагуу цэнэглэх, холимог бодисын найрлагыг зөв тохируулах
- Техникийн өдөр тутмын үзлэг, урьдчилан сэргийлэх арчилгаа хийх, бүртгэл хөтлөх
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон чанарын стандартыг чанд мөрдөх
- Үйлдвэрийн мастерийн зааврын дагуу үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх
- Аюулгүй ажиллагааны заавар, дүрэм журмыг чанд мөрдөх
Тавигдах шаардлага
- С ангилал, С ангиллын мэргэшсэн болон аюултай ачааны үнэмлэхтэй байх
- Уул уурхайн хүнд даацын автомашин жолоодож байсан 2-с доошгүй жилийн туршлагатай
- Бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх
- Цооногт цэнэглэгч автомашин, насосны систем, компрессор, холигч төхөөрөмжийн ажиллагааны талаар ойлголттой
- Тэсэлгээний болон уул уурхайн орчинд ажиллаж байсан бол давуу талтай
- Ажлын ачаалал даах чадвартай, хариуцлагатай, багийн ажиллах чадвартай

