Skip links

MERA SHOCKSTAR SURFACE

ShockStar Surface холбогчууд нь бусад хэрэгсэлд детонаци дамжуулах болон цооног хоорондын удаашралыг тохируулахад ашиглагдана. Холбогч блок нь 2 янзаар холбож хэрэглэхээр зохион бүтээгдсэн. Үүнд:

  • Хэвийн ажиллагааны үед түгжээгүй байрлалаар ашиглана.
  • Холбоход эрсдэл /хүнд хучлагын доор/ буюу ажлын хүнд нөхцөлд түгжээтэй гэсэн байрлалыг ашиглана.

Холбогч нь 8 ширхэг нонель гуурс багтах холболтын блоктой байна. Холбогчууд нь анхдагч өдөөгч тэсрэх бодисыг хамгийн бага хэмжээгээр агуулсан учир дуу чимээний түвшинг бууруулсан бөгөөд таслах, тайрах ажилбарыг хялбаршуулсан.

ShockStar Surface хэрэгсэл нь тэсэлгээг эхлүүлэх зориулалтаар ашиглагдаж болно. Уг бүтээгдэхүүн нь 400 м, 600 м, 800 м-ийн урттайгаар үйлдвэрлэн гаргадаг. ShockStar Surface холбогчууд нь цочир дамжуулах шижимд цочир өгөхөд ашиглагдахгүй.

Бүтээгдэхүүний онцлог шинж чанар

  • Гуурсыг хялбар холбож болдог. Шаардлагатай үед түгжих механизм нь блоконд гуурсыг түгжихэд хэрэглэгдэнэ. 8-н гуурс нэг дор холбох багтаамжтай.
  • Бялт тэслүүрийн удаашралын хугацааг холбогч толгойн өнгөөр ялгасан.
  • Удаашралын хугацаа нь нарийвчлал сайтай тул нонель хэрэгсэл тооцсон дарааллын дагуу тэсрэх магадлал 99%-аас дээш байдаг.
  • Улаан өнгийн гуурстай үйлдвэрлэгддэг ба энэ нь цооногийн бялт тэслүүрүүдээс хялбар ялгагдах бололцоог олгодог.
  • Үндсэн цэнэг нь хамгаалалтын бүрхүүлтэй.
  • 9 өөр хором удаашруулах хугацаатай

САНАЛ БОЛГОХ

МЕРА Shockstar TS

МЕРА Прайм Өдөөгч

Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис

Explore
Drag