Skip links

Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтийн эрүүл мэндэд тулгарч байгаа хавдрын асуудлаас болоод жил бүр 9,6 сая хүн амиа алдаж байна. Тиймээс олон нийтийн анхаарлыг хандуулж, хорт хавдрын өвчин хэчнээн аюултай, хэчнээн их тархсаныг сануулах нь энэ өдрийн зорилго юм.Хорт хавдрын шалтгааны 5-10% нь удамшил, генийн өөрчлөлттэй холбоотой байдаг бол 27% нь тамхи, архины хэрэглээтэй холбоотой байна. Хавдар нь хоргүй эсвэл хортой байдаг. Хоргүй хавдар нь биеийн тодорхой нэг хэсэгт байрлаж, түүнээс цааш тархдаггүй, амь насанд аюулгүй юм. Харин хортой хавдар нь ойролцоох эд эрхтэн рүү ургаж, биеийн бусад хэсэг рүү тархаж үсэрхийлж улмаар амь насанд аюул учруулдаг. Тиймээс хүн эрүүл хүнс хэрэглэж, хөдөлгөөн хийж, тамхи, согтууруулах ундаанаас татгалзаж, нарны хэт ягаан туяаны нөлөө, химийн бохирдуулагч бодис /асбет, пестицид, BPA агуулсан бүтээгдэхүүн гэх мэт/-оос зайлсхийж, дархлаагаа хамгаалж, хорт хавдрын талаар мэдээлэлтэй байвал хорт хавдраас сэргийлж, эрсдэлийг бууруулж чадна. #Бидчадна #ТачБасЧадна

 

Leave a comment

Explore
Drag