“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ САР”
МЕРА ГРУПП-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсээс 3-р сарыг Гамшгийн эрсдэлийг бууруулах сар болгон зарласан.
Аяны хүрээнд НОБГ-ын “Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-тэй хамтран гал унтраах сургалт, утаат орчноос аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх онол дадлагын сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.3.3-аар зүйл, заалтыг хэрэгжүүлж, эрсдэлийг бууруулж ажиллах нь иргэн аж ахуй нэгжийн үүрэг билээ. Уул уурхай салбарын нийт хамт олондоо аюулгүй байдлаараа олон улсад манлайлж ажиллахыг хүсэн ерөөе!