ANDO савласан эмульсийн тэсрэх бодис
ANDO савласан эмульсийн тэсрэх бодис

ANDO- EV, ANDO-V савласан эмульсийн тэсрэх бодисыг АНУ-ын “Пресишн Бластинг Сервис” компанийн технологи, тоног төхөөрөмжөөр Европын холбооны EN стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүнүүдийг хүдрийн ил болон далд уурхай, барилга байгууламж, тусгай зориулалтын  тэсэлгээний ажилд өргөн хэрэглэдэг. ANDO-EV, ANDO-V савласан эмульсийн тэсрэх бодис нь дээд зэргийн тогтвортой, хадгалах хугацаа өндөр ба Монгол улсын эрс тэс цаг уурын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлаганд нийцүүлэн 25мм-с 220мм хүртэлх диаметрийн сонголттойгоос гадна, өдөөгч эсвэл бялт тэслүүрт мэдрэмтгий, мөн түүнчлэн чулуулагийн шинж чанар, ашиглах нөхцөлөөс хамааруулан орц найрлагын хувьд 6 төрлөөр үйлдвэрлэх боломжтой бөгөөд хэрэгцээгээ зөв тодорхойлж чадвал эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай бүтээгдэхүүн юм.

                                                                                                                          
ANDO-EV бүтээгдэхүүний онцлог чанар  

  • Бялт тэслүүрт мэдрэмтгий тул тэсэлгээний зардлын хувьд хамгийн хэмнэлттэй
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон орц найрлагын өргөн сонголттой.
  • Усанд тэсвэртэй, хадгалах хугацаа болон детонацийн хурд өндөр.
  • Тусгай тэсэлгээний ажилд хэрэглэгддэг.
  • Хүйтэн цаг уурт зориулагдсан тул Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой.

ANDO-V бүтээгдэхүүний онцлог чанар  

  • Өдөөгчөөс мэдрэмтгий, галын чадвар өндөр
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон орц найрлагын өргөн сонголттой.
  • Усанд тэсвэртэй, хадгалах хугацаа болон детонацийн хурд өндөр.
  • Тусгай тэсэлгээний ажилд хэрэглэгддэг.
  • Хүйтэн цаг уурт зориулагдсан тул Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой.

ANDOSPLIT 

Шилэн бөмбөлгөөр хийжүүлсэн, хатууруулсан, бялт тэслүүрт мэдрэмтгий ANDOSPLIT савласан эмульсийн тэсрэх бодис нь 12 г/м ТЭН агуулсан цочир дамжуулах шижимтэй тул тэсэлгээний онцгой хэрэглээнд зориулагдсан. ANDOSPLIT нь хуваагдсан цэнэгтэй, үргэлжилсэн урттайгаар уурхайн хүрээ гаргах тэсэлгээнд тусгайлан зориулагдаж үйлдвэрлэгдсэн. Урьдчилан цуулах, зааглах тэсэлгээ, уурхайн эцсийн хана, өндөр хана гаргах, барилгын тэсэлгээ зэрэг онцгой тэсэлгээний ажилд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний онцлог чанар

  • Бага диаметр болон детонацийн өндөр хурдтай, цооног болон хананд бага тэсрэлтийн гэмтэл үзүүлнэ. 
  • Үргэлжилсэн урттай бортогон бүтээгдэхүүн тул нэг хүн цэнэглэлт хийхэд хялбар. 
  • CE сертификатын шаардлагыг хангасан.
  • Эрс тэрс болон Монголын цаг уурын нөхцөлд хэрэглэх боломжтой.

Санал болгох
Дээш