ANDO-EV САВЛАСАН ЭМУЛЬС
ANDO-EV САВЛАСАН ЭМУЛЬС
ANDO-EV САВЛАСАН ЭМУЛЬС

ANDO-EV  савласан эмульсийн тэсрэх бодисыг АНУ-ын “Пресишн Бластинг Сервисэс” компанийн Европ стандарт бүхий технологи, тоног төхөөрөмжөөр байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүдрийн ил болон далд уурхай, барилга байгууламж, тусгай зориулалтын  тэсэлгээний ажилд өргөн хэрэглэгддэг дээд зэргийн тогтвортой чанартай үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис юм. Уг тэсрэх бодис нь хэрэглэгчийн хэрэгцээг шаардлаганд нийцүүлэн 25мм – 220мм хүртэл диаметрээр үйлдвэрлэж, захиалгын дагуу нийлүүлэх боломжтой хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм. 

Бүтээгдэхүүний онцлог чанар:    

ОУ-ын стандартад нийцсэн дээд зэргийн цэвэршилт өндөртэй түүхий эд авч үйлдвэрлэдэг нь чанартай бүтээгдэхүүний урт хугацаанд ашиглах боломжтой.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон урттай, полиметилпентен хальсаар олгойлон савласан.

Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон бөгөөд  +30 /-40 градуст хэрэглэх бүрэн боломжтой.

Тэсрэх бодисын найрлага нь тэсэлгээний олон төрлийн хэрэглээ арга ажиллагаанд  ашиглахад тохиромжтой бөгөөд зардал багатай бүтээгдэхүүн юм.


Аюулгүй ажиллагаа, стандарт:

Тэсрэх бодис нь дулааны эх үүсвэр болон амархан гал авалцах бүтээгдэхүүнээс хол байлгах хэрэгтэй.

Тэсрэх материалыг устгах нь аюултай бөгөөд аюулгүй ажиллагааны зохих арга хэмжээг авч ХАЛМ-ийн зааврын дагуу устгана.

Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008, Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын удирдлагын MNS OHSAS 18001:2012 тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.

АНУ-ын “Пресишн Бластинг Сервисэс” компанийн Европ стандарт бүхий технологи, тоног төхөөрөмжийг ашиглан өндөр хяналтан дор олон улсын стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэж байна.


Сав баглаа

Диаметр (мм)Урт(мм)Бүтээгдэхүүний жин (гр)Хайрцган дахь тоо (ширхэг)Хайрцган дахь жин (кг)
25
354
200
112
22.4
32
433
400
55
22
38
383
500
45
22.5
65
420
1600
15
24


ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ТодорхойлолтҮзүүлэлтүүд
Нягт, гр/см³1.15
Детонацийн хурд, м/с5500
Усанд тэсвэртэй чанарСайн
Хадгалах хугацаа1 жил
НҮБ-н дугаарUN 0241
Аюултай ачааны ангиллын код1.1D





    Санал болгох
    Дээш