ANDO-V САВЛАСАН ЭМУЛЬС
ANDO-V САВЛАСАН ЭМУЛЬС
ANDO-V САВЛАСАН ЭМУЛЬС

ANDO-V  савласан эмульсийн тэсрэх бодисыг АНУ-ын “Пресишн Бластинг Сервисэс” компанийн Европ стандарт бүхий технологи, тоног төхөөрөмжөөр байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүдрийн ил болон далд уурхай, барилга байгууламж, тусгай зориулалтын  тэсэлгээний ажилд өргөн хэрэглэгддэг дээд зэргийн тогтвортой чанартай үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис юм. Уг тэсрэх бодис нь хэрэглэгчийн хэрэгцээг шаардлаганд нийцүүлэн 25мм – 220мм хүртэл диаметрээр үйлдвэрлэж, захиалгын дагуу нийлүүлэх боломжтой хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм.

                                                                                                                          

Бүтээгдэхүүний онцлог чанар   

ОУ-ын стандартад нийцсэн дээд зэргийн цэвэршилт өндөртэй түүхий эд авч үйлдвэрлэдэг нь чанартай бүтээгдэхүүний  урт хугацаанд ашиглах боломжтой.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон урттай, полиметилпентен хальсаар олгойлон савласан.

Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон бөгөөд  +30 /-40 градуст хэрэглэх бүрэн боломжтой.

Тэсрэх бодисын найрлага нь тэсэлгээний олон төрлийн хэрэглээ арга ажиллагаанд  ашиглахад тохиромжтой бөгөөд зардал багатай бүтээгдэхүүн юм.


Аюулгүй ажиллагаа, стандарт

Тэсрэх бодис нь дулааны эх үүсвэр болон амархан гал авалцах бүтээгдэхүүнээс хол байлгах хэрэгтэй.

Тэсрэх материалыг устгах нь аюултай бөгөөд аюулгүй ажиллагааны зохих арга хэмжээг авч ХАЛМ-ийн зааврын дагуу устгана.

Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008, Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын удирдлагын MNS OHSAS 18001:2012 тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.

АНУ-ын “Пресишн Бластинг Сервисэс” компанийн Европ стандарт бүхий технологи, тоног төхөөрөмжийг ашиглан өндөр хяналтан дор олон улсын стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэж байна.


САВ БАГЛАА БООДОЛ

Диаметр (мм)
Урт(мм)Бүтээгдэхүүний жин (гр)Хайрцган дахь тоо (ширхэг)Хайрцган дахь жин (кг)
65
386
1600
15
24
90
378
3000
8
24
120
425
6000
4
24
140
312
6000
4
24
220
253
12000
2
24


Санал болгох
Дээш