ANDO-V,  EV савласан эмульсийн тэсрэх бодис
ANDO-V, EV савласан эмульсийн тэсрэх бодис
ANDO-V, EV савласан эмульсийн тэсрэх бодис

ANDO-V, ANDO- EV савласан эмульсийн тэсрэх бодисыг АНУ-ын “Пресишн Бластинг Сервис” компанийн технологи, тоног төхөөрөмжөөр Европын холбооны EN стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүнүүдийг хүдрийн ил болон далд уурхай, барилга байгууламж, тусгай зориулалтын  тэсэлгээний ажилд өргөн хэрэглэдэг. ANDO-V, ANDO- EV савласан эмульсийн тэсрэх бодис нь дээд зэргийн тогтвортой, хадгалах хугацаа өндөр ба Монгол улсын эрс тэс цаг уурын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлаганд нийцүүлэн 25мм-с 220мм хүртэлх диаметрийн сонголттойгоос гадна, өдөөгч эсвэл бялт тэслүүрт мэдрэмтгий, мөн түүнчлэн чулуулагийн шинж чанар, ашиглах нөхцөлөөс хамааруулан орц найрлагын хувьд 6 төрлөөр үйлдвэрлэх боломжтой бөгөөд хэрэгцээгээ зөв тодорхойлж чадвал эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай бүтээгдэхүүн юм.

                                                                                                                          
ANDO-EV бүтээгдэхүүний онцлог чанар  

  • Бялт тэслүүрт мэдрэмтгий тул тэсэлгээний зардлын хувьд хамгийн хэмнэлттэй
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон орц найрлагын өргөн сонголттой.
  • Усанд тэсвэртэй, хадгалах хугацаа болон детонацийн хурд өндөр.
  • Тусгай тэсэлгээний ажилд хэрэглэгддэг.
  • Хүйтэн цаг уурт зориулагдсан тул Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой.

ANDO-V бүтээгдэхүүний онцлог чанар  

  • Өдөөгчөөс мэдрэмтгий, алын чадвар өндөр
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн диаметр болон орц найрлагын өргөн сонголттой.
  • Усанд тэсвэртэй, хадгалах хугацаа болон детонацийн хурд өндөр.
  • Тусгай тэсэлгээний ажилд хэрэглэгддэг.
  • Хүйтэн цаг уурт зориулагдсан тул Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд хэрэглэх бүрэн боломжтой.

Санал болгох
Дээш