CARLSON BLASTOPS Тэсэлгээний ажлын аюулгүй, үр ашигтай загвар гаргах программ

10/05/2021

Carlson BlastOPS программ нь тэсэлгээний ажлын үр ашигтай ажиллахад зориулагдсан нарийвчлал, тооцоог гаргадаг. Лазер сканнераар авсан зураглал дээр үндэслэн тэсэлгээний талбайн параметрүүдийг хамгийн оновчтой байдлаар боловсруулж, тохиромжтой дундаж бутлагдал, тэсэлгээгээр шидэгдэх чулуулгын аюултай зайн хэмжээг багасгаж, үйл ажиллагааны зардлыг бууруулах боломжийг олгодог.

Олгох боломжууд

  • Лазер сканераар сканердсан зургийг бүртгэж, нэгтгэнэ.
  • Талбайн гадаргуун хэлбэр, цооногийн байрлал, уулын цулын хэмжээг бодитоор гаргана.
  • Олон тооны өгөгдлийг ашиглан шаардлагагүй өгөгдлийг устгаж, зургийн гажгийг засварлана.
  • Улны эсэргүүцлийн шугамыг хэмжиж, тэсэлгээний төлөвлөлтийг оновчилно.
  • Стандарт параметрүүдийг ашиглан тэсэлгээний загварыг боловсруулна.
  • Тэсэлгээний загварыг өрөмдлөгийн тайлантай харьцуулж харуулна.

Дээш