Skip links

“MERA CUP” 3×3 сонирхогчдын лигийн тэмцээнийг зохион байгууллаа.

Бид хурдацтай хөгжиж буй 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр MERA CUP 3×3 сонирхогчдын лигийн тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна.

Компанийн спорт комиссын санаачилгаар долоо хоног бүрийн заалны цагийг үр дүнтэй хүртээмжтэй ашиглах, нийтийн биеийн тамирыг дэмжих, тамирчдын олон талын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.Тус лигт Очир-Ундраа группийн 30 баг 150 гаруй ажилтан 3 сарын турш өрсөлдөх ба ялагч баг аваргын бөгж, шилжин явах цомын эзэн болох юм.

2023 оны 12-р сарын 15-ны өдөр тус лигийн албан ёсны нээлт, Media day өдөрлөгийг зохион байгуулсан ба цаашид уламжлал болгон зохион байгуулах, лигийн цар хүрээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх