ShockStar Startline нь нэг тэсэлгээг нөгөөтэй холбох болон тэсэлгээг аюулгүй зайнаас эхлүүлэх зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүн нь стандартын ShockStar Bunch Connector болон дамарт ороосон урт нонель гуурснаас бүтнэ. ShockStar Startline нь нонель гуурс эсвэл 5 граммын агууламжтай цочир дамжуулах шижимд гал өгөх зориулалттай. Дамартай гуурсны урт нь 30 м-ээс 800 м хүрэх бөгөөд холбогч нь ногоон өнгөтэй.
- Нонель гуурс эсвэл 5 граммын агууламжтай цочир дамжуулах шижимд цочрол өгдөг.
- Гуурсны улаан өнгөөр нь бусад гадаргуугийн хэрэгслээс ялгахад хялбар.
- Гадны үйлчлэлээс болж доторх цочир дамжуулах түрхэц ховхордоггүй