Skip links

MINEX 2022 форумд МЕРА Группийн төлөөлөл оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо 2022 оны 04 дүгээр сарын 06, 07 өдрүүдэд зохион байгуулагдсан MINEX 2022 форумд МЕРА Группийн төлөөлөл оролцлоо.”Тогтвортой хөгжил, нүүрстөрөгчгүй уурхай, салбарын шинэчлэлт” сэдвийн дор өрнөсөн уг арга хэмжээнд үндэсний болон олон улсын уул уурхайн олборлолт, боловсруулалтын болон эрэл, хайгуулын компаниуд, төрийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, туслан гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон нөхөн сэргээлтийн компаниудын төлөөлөл 400 гаруй зочид оролцож, 80 гаруй илтгэгчид БНКУ болон олон улсын хэмжээнд уул уурхай, геологи хайгууулын хөгжлийн зах зээлийн чиг хандлага, цаашдын технологийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Төв Азийн уул уурхай, геологийн хөрөнгө оруулалтын төсөл, технологийн шийдэл, үйлчилгээний талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Мөн үзэсгэлэн зохион байгуулагдаж, бизнес хөгжүүлэх боломж олгосон салбар уулзалтууд болж, форумын арга хэмжээ өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх