Skip links

T19 ТӨСЛИЙН ҮЙЛДВЭРИЙГ НЭЭЛЭЭ

МЕРА Инженеринг ХХК-ийн Эмульсийн Тэсрэх бодисын хольцын T19 төслийн үйлдвэрийг Ховд аймгийн Цэцэг сум үүсч хөгжсөний зуун жилийн ойн босгон дээр нээлээ.
Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга 1 дүгээр багийн Алаг энгэрийн ам гэдэг газар Хөшөөтийн нүүрсний ил уурхайг түшиглэн алслагдсан баруун хязгаарын аймгуудын нутагт анх удаа тэсрэх бодисын үйлдвэр агуулахын цогцолбор байгуулснаар өндөр эрсдэл үүсгэж байсан мэдрэмтгий савласан эмульсийн тэсрэх бодисыг 1300-2000 км тээвэрлэх үеийн аюулыг арилгах, ойр зайнаас олон хэрэглэгчдэд зэрэг нийлүүлэх, их хэмжээний өрөмдөж бэлтгэсэн тэсэлгээний талбайг шинэ тэсрэх бодисоор богино хугацаанд цэнэглэх зэрэг бүтээмж нэмэгдүүлсэн олон давуу талтай болж байна.
Байгууламжын бүтээн байгуулалтанд гар бие оролцсон, дэмжиж ажилласан төр, аж ахуйн байгууллага, хамт олон та бүхэндээ хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлж, амжилт бүтээл, хөгжил дэвшил, аз жаргалтай сайхан бүхний дээдийг хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх