Бидний тухай

Бидний тухай

МЕРА ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.

Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумд орших Тавантолгойн ордын дэргэд болон тус аймгийн Гурвантэс сумд орших Нарийн Сухайтын орд орчмын бүсэд байрладаг үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн задгай энгийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, савласан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр мөн Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлаж буй үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн савласан энгийн тэсрэх бодис, өдөөгч тэсрэх бодис, тэсэлгээний цахилгаан бус хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж, олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж цооног өрөмдөх, цэнэглэх, түгжих, тэсэлгээний ажил гүйцэтгэх цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн тэсрэх бодис, тэсрэх материалыг импортлон нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх зэрэг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог.

Манай баг хамт олон өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, хамгийн арвин туршлагатай баг бөгөөд 2022 оны байдлаар нийт 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, тэдгээрийн нөөцийн гарц, бүтээмжийг хамгийн их байлгаж, өртөг зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлж ажиллаж байна.
МЕРА ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын ISO 26000 олон улсын стандартын зөвлөмжийг удирдамж болгон баримтлан ажиллаж байна.

МЕРА ХХК нь

- ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

- АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА

- ШИЛДЭГ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЁР

- ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, НОУ ХАУ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР

- ИМПОРТЫГ ОРЛОГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР  

- МҮХАҮТ-н “ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”

- ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ       

- ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ

- ТОП-5 УУЛ УУРХАЙН КОМПАНИ                                                                                                             

- ТОП – 150 АЖ АХУЙН НЭГЖ

- ТОП – 100 АЖ АХУЙН НЭГЖ


зэрэг олон шагналуудын эзэн болж гаргасан амжилтаа жил бүр ахиулан үйл ажиллагаагаа тэлсээр байгаа билээ.


МЕРА ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл

  • Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл
  • Тэсэлгээний ажил үйлчилгээ
  • Tэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ
  • Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ
  • Тэсрэх бодис тээвэрлэх, хадгалах үйлчилгээ

Бидний чадамж

2001

Байгуулагдсан он

525

Ажилчдын тоо

Бид үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэж, тэсэлгээний цооног өрөмдөх, тэсэлгээний ажил хийх, тэсрэх материал худалдах, импортлох, хадгалах, тээвэрлэх болон цооног түгжих материал бэлтгэх ажлуудыг цогцоор нь гүйцэтгэн ажилладаг.

Аюултай хог хаягдал устгах төслийн үйлдвэр
6
тонн цагт
Химийн бодис, түүхий эд хадгалах агуулах
23мянган тонн
Тэсрэх материал хадгалах агуулах
12мянган тонн
Засвар үйлчилгээний төв
75000 м2 талбай бүхий
Ус соруулах машин
3ширхэг
Химийн бодис, тэсрэх материал тээвэрлэгч автомашин
70ширхэг
Тэсэлгээний цооног түгжих автомашин12ширхэг
Түүхий эд, тэсрэх материал тээвэрлэх хүчин чадал
30
сая км/тн
Тэсэлгээний цооног өрөмдлөгийн машин
20

ширхэг

Тэсэлгээний цооног цэнэглэх автомашин
25

ширхэг

Тэсрэх материал үйлдвэрлэл, агуулахын цогцолбор
8ширхэг
Тэсэлгээний хэрэгсэл угсрах хүчин чадал
1.5ширхэг
Тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадал
250мянган тонн
Тэсэлгээний цооног өрөмдөх хүчин чадал
7сая уртааш метр
Тэсэлгээний ажил гүйцэтгэх хүчин чадал
260сая м3 уулын цул
plus

Түүхийн товчоон

МЕРА ХХК нь Монгол улсын уул уурхай салбарын хөгжил дэвшилд түлхэц болох зорилгоор тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний хэрэгсэл угсрах үйлдвэрүүдийг дэлхийн стандартаар эх орондоо барьж байгуулахын зэрэгцээ уул уурхайн төслүүдэд өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ингэхдээ бид үргэлж тогтвортой байдал, бизнесийн шударга өрсөлдөөн, цэвэр тунгалаг ёс зүйтэй байдлыг эрхэмлэж ирсэн.

2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
  • Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдаалах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн, мэргэжлийн боловсон хүчин, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, салбарын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор МЕРА ХХК байгуулагдав.
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүнээр элсэв.
  • Хүнд машин механизмын Caterpiller брэндийн сэлбэг, эд анги импортолж хэрэглэгчдэд нийлүүлж эхлэв.
  • Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын хөндийд геологи, хайгуулын ажил эхлэв.

  • Монгол Улсын Татварын Ерөнхий Газрын “Найдвартай татвар төлөгч”-өөр шалгарав.
  • ОХУ-аас БНХАУ руу уул уурхайн тоног төхөөрөмж, материалын ре-экспортыг анх удаа хийв.
  • Монгол Улсад тэсэлгээний нонель хэрэгслийг анх удаа БНХАУ-аас импортолж Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж, тэсэлгээ хийв.
  • Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар хурал Эрдэнэт хотод болж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд МЕРА ХХК-ийн санал тусгагдаж, хэрэгжиж эхлэв.
  • МЕРА ХХК Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Төмрийн хүдрийн ордод анхны тэсэлгээгээ хийв.
  • Тэсрэх материалын тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж эхлэв.
    • Монгол Улсад анх удаа бие дааж АНУ-ын тоног төхөөрөмж, технологи бүхий энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэр, агуулахын цогцолборыг Нийслэлийн Налайх дүүрэгт өөрийн зохиосон стандарт, төслийн дагуу ашиглалтад оруулав.
    • “Шилдэг дотоодын хөрөнгө оруулагч Энтрепренёр” болов. 
    • Багануур ХК-ийн уурхайд тэсэлгээний цооног цэнэглэх ажлыг механикжуулж АНУ-д үйлдвэрлэсэн тусгай загварын цэнэглэгч автомашинаар үйлчилж эхлэв.
    • Аянга-Х брендийн хүчитгэсэн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхлэв.
    • “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тэргүүлэгч Энтрепренёр” болов.
    • МЕРА ХХК Тэсэлгээчдийн нэгдсэн семинарыг амжилттай зохион байгуулав.
    • МЕРА ХХК Саусгоби сэндс ХХК-тай хамтран ажиллаж, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэж эхлэв.
    • Хэрэглэгчдэд Тэсэлгээний өрөмдлөгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж эхлэв.
    • Оюу Толгой ХХК-д тэсэлгээний хэрэгсэл нийлүүлэв.
    • Усанд тэсвэртэй энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхлэв.
    • Япон улсын Furukawa Rock Drill ХХК-ийн албан ёсны төлөөлөгч болов.
    • МЕРА ХХК Дархан-Уул аймгийн Төмөр Толгойн төмрийн хүдрийн орд газарт өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлж эхлэв.
    • Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний орд газарт өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж эхлэв. 
    • Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2010 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” -ээр шалгарав.
    • Энэржи Ресурс ХХК-ийн Ухаа Худгийн нүүрсний уурхайд тэсрэх материал нийлүүлж, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж эхлэв.
    • Тэсэлгээний цооногт агаарын зай үүсгэх хийн дэр уутыг анх удаа нэвтрүүлэв.
    • Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэв.
    • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Компанийн нийгмийн хариуцлага”-ын үзүүлэлтээр тэргүүлж “Манлай-20”-д багтав.
    • Тэсэлгээний үйлчилгээгээ өргөжүүлэн чичирхийллийн тэсэлгээ хийх зориулалт бүхий электрон детонатор импортолж, түүгээр анхны тэсэлгээгээ хийв.
    • Катеринг, кэмпийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эколожикал Техноложи ХХК байгуулагдав.
    • Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажилд Atlas Copco DM45 HP өрмийн машиныг ашиглаж эхлэв.
    • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Эмульсийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр, агуулахын цогцолборыг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
    • Тэсэлгээний ажил үйлчилгээнд Orica компанийн Shot plus программ хангамжийг нэвтрүүлэв.
    • Европын мэргэжилтнүүдтэй хамтран, Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбар болон нүүрсний уурхайд “Эрсдэлийн үнэлгээ” хийв.
    • Байгууллагын хэмжээнд коксжих нүүрсний анхны экспортыг хийв.
    • Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь МЕРА ХХК-ийн T12 үйлдвэрийг түшиглэн кемпийн цогцолборыг байгуулж ашиглалтад оруулав.
    • Өмнөговь аймгийн Таван Толгойн коксжих нүүрсний ордын Баруун Нарангийн уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэв.
    • Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн Таван Толгойн коксжих нүүрсний ордын Зүүн Цанхын уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэв.
    • Уулын чулуулгийг бутлан ангилах үйлдвэрийг ашиглалтад оруулав.
    • Байгууллагад KPI үнэлгээний системийг нэвтрүүлж эхлэв.
    • Орон нутгийн өмчит Таван Толгойн уурхайд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл нийлүүлэв.
    • Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайн төслийн туслан гүйцэтгэгчээр өрөмдлөг, тэсэлгээний ажлыг эхлүүлэв.
    • Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2014 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” -ээр шалгарав.
    • Тэсрэх бодис цэнэглэгч 20 дахь машин болон Atlas Copco фирмийн DM-45 өрмийн машинуудаар авто паркаа өргөжүүлэв.
    • Шивээ-Овоо ХК-тай ажил үйлчилгээний гэрээ байгуулан уурхайн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэв. 
    • Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд Тэсрэх материалын агуулахын байрыг барьж ашиглалтад оруулав.
    • Таван Толгойн ордын Ухаа худаг уурхайд нэг удаагийн тэсэлгээнд 447.6тн тэсрэх бодис ашиглан 1.265.441м3 уулын цулыг тэсэлснээр Монголын хамгийн том тэсэлгээний ажлыг анх удаа гүйцэтгэв.  
    • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын MNS OHSAS 18001:2012, Байгаль орчны удирдлагын MNS ISO 14001:2005 олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлж баталгаажууллаа.
    • Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2010 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” -ээр шалгарав.
    • Оюу Толгой ХХК-ийн зам болон цэвэр усны шугам татахад шаардлагатай тэсэлгээний үйлчилгээг хийж гүйцэтгэв.
    • Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайд өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх урт хугацааны гэрээ байгуулж ажиллаж эхлэв.
    • МЕРА Групп Таван Толгойн ордын Цанхын Баруун уурхайд уулын ажил үйлчилгээг үзүүлж эхэллээ.
    • Таван Толгойн ордын Ухаа худаг нүүрсний уурхайд 1000 дахь тэсэлгээний ажлаа амжилттай хийж гүйцэтгэв.
    • МЕРА групп “Coal Mongolia-2017” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн Платинум спонсороор оролцов.
    • Эрсдэлийн менежментийн ISO 31000 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.
    • Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн өдөр “Шилдэг туслан гүйцэтгэгч”- компаниар шалгарлаа.
    • Монгол улсын анхны Өдөөгч тэсрэх бодисын T14 үйлдвэрийг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
    • Дархан уул аймаг Шарын гол сум дахь “Золуу хар” уурхайн олборлолтын ажлыг эхлүүлэв.
    • Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2018 оны “ТОП-150 аж ахуйн нэгж”-ээр шалгарав.
    • Тэсэлгээний цахилгаан бус хэрэгсэл угсрах Т15 үйлдвэрийг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
    • Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13 үйлдвэрийг өөрийн зураг төслөөр ашиглалтад оруулав.
    • Atlas Copco фирмийн Flexi ROC DM-45 өрмийн машин худалдан авч тэсэлгээний өрмийн хүчин чадлаа нэмэгдүүлэв.
    • Гурван тэс салбарын Задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийг ашиглаж эхлэв.
    • Оюутолгойн уурхайд МЕРА ХХК-д үйлдвэрлэсэн эмульсийн тэсрэх бодисоор цэнэглэлтийн ажлыг хийж эхлэв.
    • Цооног цэнэглэх үйл ажиллагаандаа Орика компанийн технологийг шинээр ашиглаж эхлэв.
    • Оюутолгой ХХК-д тэсрэх материал нийлүүлж эхэллэ.
    • Atlas Copco фирмийн DM65 өрмийн машин шинээр авч тэсэлгээний өрөмдлөгийн ажлын хүчин чадлаа нэмэгдүүлэв.
    • МҮХАҮТ-ын Оны онцлох ТОП аж ахуйн нэгж.
    • МЕРА компанийн инженерүүд олон улсад манлайлагч тэсрэх материалын үйлдвэрүүдэд зочилж, үйлдвэрлэлийн дадлага хийгээд ирлээ.
    • “Epiroc” (Atlas Copco) “FlexiROC D65” DTH өрмийн машинаар тэсэлгээний өрөмдлөгийн ажлын хүчин чадлаа нэмэгдүүлэв.
    • 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Coal Mongolia-2019” чуулга уулзалтанд МЕРА групп нь “Гоулд спонсор”-оор оролцлоо.
    • МЕRA” ХХК нь ISO 45001:2018 болон ISO 14001:2016 стандартуудын давтан баталгаажуулалтын гэрчилгээгээ хүлээн авлаа.
    • Бизнесийн менежментийн ОdooERP системийг МЕРА ХХК-д нэвтрүүлэв.
    • Савласан эмульсийн тэсрэх бодисын Т13 үйлдвэрийн хүчин чадлыг 40%-иар нэмэгдүүлэв.
    • Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өдөөгч тэсрэх бодисын хатаах хугацааг 15-18%-иар бууруулав.
    • Т16 үйлдвэрийн хүчин чадлыг 22,000тн-оос 36,000тн болгож нэмэгдүүлэв.
    • “ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА - 2020" сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
    • Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас жил бүр шалгаруулдаг “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын Уул уурхай, олборлолтын салбарын 2020 оны шилдгээр 60 гаруй аж ахуйн нэгжтэй өрсөлдөж МЕРА ХХК шалгарсан.
    • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан дүйцүүлэн хамгаалах ажлыг ХНГ-тай хамтран “Бүс нуур”-ын байгалийн цогцолбор газарт зохион байгуулж 510ш мод тарьж, 100ш суулгацыг 3-р хорооны иргэдэд хүлээлгэж өгсөн.
    • МЕРА Инженеринг ХХК Монгол улсад анх удаа тэсэлгээний цооног түгжигч машин угсарч ашиглалтад оруулав.
    • Уул уурхайн салбарын “Шилдэг Туслан Гүйцэтгэгч Байгууллага”-аар шалгарав.
    • “Уурхайчдын Спортын Их Наадам”-ын Шилдэг оролцоотой ААН-ээр шалгарав.
    • “Уурхайчдын Түүчээ Урлагийн Их Наадам”-ын 3-р байранд шалгарав.
    • Жилд 10 мянган тн хүртэл эмульсийн тэсрэх, 40 мянган тн энгийн найрлагат тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Т18 үйлдвэр агуулахын цогцолборыг ашиглалтад оруулав.
    • LC 70 series, 2 ширхэг FlexiROC D65 өрмийн машинаар парк шинэчлэлтээ хийв.
    • Америкийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Уул уурхайн үндэсний ассоциацид гишүүнээр элсэв.
    • Нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд GreenSpot төслийн багтай хамтран MЕРА&ГрийнСпот хамтарсан төслийг хэрэгжүүлж нийт 23 ажилтны гэрт мод тарьж, Багахангай дүүрэгт 100ш сибирийн нарс бэлэглэв.
    • МЕРА СЕРВИС ХХК нь Байгаль орчны менежментийн тогтолцоо болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартууд ISO45001:2018, ISO14001:2016 гэрчилгээнүүдийг эзэмших эрхийг 3 жилийн хугацаатайгаар авав.

    Харилцагчид ба түншүүд

    60

    Компаниудад тэсрэх материал нийлүүлдэг

    100

    Төслүүдэд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлсэн

    Дээш