Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис
Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис

Нитронит брэндийн задгай эмульсийн тэсрэх бодис нь ОХУ болон Австралийн хамтарсан технологи бүхий Сибирийн эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан үйлдвэрлэлийн тэсрэх бодис юм. Энэхүү бүтээгдэхүүнийг цаг уурын бүх нөхцөл болон ямар ч төрлийн цооногт хэрэглэх бүрэн боломжтой. Уг задгай эмульсийн тэсрэх бодисыг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага болон чулуулгийн шинж чанарт тохируулан Э20, Э30, Э50, Э70, Э100 гэсэн маркын 5 төрлөөр үйлдвэрлэх боломжтой.   

Бүтээгдэхүүний онцлог чанар
    • Орчин үеийн дэвшилтэт технологиудын нэг ОХУ, Австрали улсын технологи, тоног төхөөрөмжийг ашиглан олон улсын шаардлага, стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн.
    • Усанд тэсвэртэй, ажлын чадвар их.
    • Ил уурхайн тэсэлгээнд зориулагдсан.
    • Энэхүү тэсрэх бодисын технологи нь цооногт орсон хойноо тэсрэх бодис болдогоороо аюулгүй ажиллагааг бүрэн хангадаг.
    • Тэсрэх бодисын нягтыг чулуулгийн шинж чанараас хамааруулан тохируулдаг ба энэ нь төслийн үр ашгийг нэмэгдүүлдэг.
    • Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд буюу +40 /-40оС хэмд хэрэглэх бүрэн боломжтой.
    • Савлагааны зардал хэмнэн цэнэглэх ажиллагааг иж бүрэн автоматжуулснаар тэсэлгээний зардлыг хэмнэнэ.
    • Тусгай зориулалтын цэнэглэгч машинаар тээвэрлэн цооногийг тэсрэх бодисоор богино хугацаанд цэнэглэснээр цаг хугацаа хэмнэдэг.

    Санал болгох
    Дээш