Аянга
Аянга

Энгийн тэсрэх бодис /Аянга / -ыг АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат удирдлагын систем бүхий иж бүрэн суурин тоног төхөөрөмжөөр Монгол улсын МNS4223-94 стандартын дагуу байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй усанд тэсвэргүй, үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис юм. Уг тэсрэх бодисыг задгай болон савласан гэсэн 2 төрлөөр ил болон далд уурхайд усгүйжүүлсэн цооног, шпурт үндсэн цэнэг болгон ашиглах бөгөөд өдөөгчийн тусламжтайгаар тэсэлгээний ажилд хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүн нь сүвэрхэг мөхлөгт аммиакийн шүү, дизель түлш зэрэг шатах нэмэгдлүүдээс бүрдэх тэсрэх бодис юм

Бүтээгдэхүүний онцлог чанар   

  • Бүтээгдэхүүнийг дизель түлш, чийгний нэвчилтээс хамгаалсан полиэтилен дотортой, полипропилен гадартай давхар уутанд 25 кг-аар шуудайлсан.
  • Цэнэглэгч машинаар нэг удаа 10-19тонныг тээвэрлэн цооногийг богино хугацаанд тэсрэх бодисоор бүтээмжтэй цэнэглэдэг.
  • Ашиглалтын явцад харьцангуй аюул багатай, үйлдвэрлэлийн тэсэлгээний ажилд нэн тохиромжтой, олон улсад өргөн хэрэглэгддэг, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай тэсрэх бодис.
  • Тэсрэх бодисын задгай технологи цооногт орсон хойноо тэсрэх бодис болдогоороо  аюулгүй ажиллагааг бүрэн хангадаг.

Санал болгох
Дээш