Skip links

БАЯЛАГ БҮТЭЭЛЦСЭН 20 ЖИЛ

2001 оны 01 дүгээр сарын 03.Одоогоос 20 жилийн өмнө яг энэ өдөр МЕРА ХХК анх үүсгэн байгуулагдаж, компанийнхаа нэрийг цаасан дээр сийлж, улсдаа албан ёсоор бүртгүүлсэн билээ.Анх 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн компани маань өнөөдөр 400 гаруй үндсэн ажилтантай болж, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг байгуулж, иж бүрэн мэргэжлийн ажил үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж, өрсөлдөх чадвар нэмэгдүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бие даасан, бизнесийн нэгжүүдийг хөгжүүлж ирлээ. Биднийг 20 жилийн туршид тогтвортой өсч, хөгжихөд итгэж, тусалж, дэмжиж, тасралтгүй хамтран ажиллаж, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулж ирсэн эрхэм харилцагчид, түнш, хамтран ажиллагч байгууллагууд, хамт олон, та бүхний гэр бүлд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ажилд нь амжилт бүтээл, хөгжил дэвшил, амьдралд нь аз жаргал, баяр баясгалан, сайн сайхан бүхнийг хүсч, хамтдаа баялаг бүтээлцсэн 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх