Skip links

БЯЦХАН ҮРСЭЭ БАЯРЛУУЛАВ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “МЕРА” ХХК уламжлал ёсоор ажилтнуудынхаа 0-16 насны 592 хүүхдэд баярын бэлэг гардуулан өгч, бяцхан үрсээ баярлууллаа.

Коронавирусын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй энэ хүнд үед ажилтнуудаа тогтвортой ажлын байраар хангах нэн тэргүүний зорилтоо хэрэгжүүлэхээс гадна, нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хийгддэг төлөвлөгөөт ажлуудаа тасралтгүй зохион байгуулсаар байгаа билээ.

Монголын үрс эрүүл энх өсөн торниж, аз жаргал, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн бялхаж байх болтугай!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх