Skip links

“МЕРА” ХХК-ИЙН АЖИЛТНУУД АТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА.

Хариуцсан ажлаа олон жил үр бүтээл, хариуцлагатай хийж гүйцэтгэсэн, шинэ залуу ажилтнуудыг дадлагажуулан сургаж, халамжлан хүмүүжүүлсэн, үйлдэл бүхнээрээ үлгэр дууриалал болж Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх болон компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, Билгийн тооллын хаврын тэргүүн сарын сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар доорх ажилтнуудыг “АЛТАН ГАДАС” одонгоор шагнаж урамшууллаа!

“АЛТАН ГАДАС” одон

1. С.Болормаа Ерөнхий нягтлан бодогч.

2. Б.Хүрэлпүрэв Нягтлан бодогч.

3. Б.Зоригоо Цооног өрөмдөгч оператор.

4. Ж.Батбаатар Цэнэглэгч автомашины оператор.

5. С.Нямдаваа Автобусны жолооч.

Бүтээх үйлсийн эхэнд нь манлайлж, Бүхий олныхоо хүндлэлд нь мандаж, Буурлаас буурал тэргүүнтэй Буянтнаас буянтай дээдэс болж,Төрийн шагнал нь түүхэнд үлдэж,Төрсөн бие нь мөнх наслах болтугай гэж ерөөгөөд Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх