МЕРА Shockstar TS
МЕРА Shockstar TS

Цооногийн тэсэлгээний хэрэгсэл

ShockStar TS – Цооногийн тэсрэлгээний хэрэгсэл нь 25 мс-аас 9000 мс хүртэлх 40 өөр төрлийн хором удаашруулах хугацаатай. Энэхүү хэрэгслийг ил, далд уурхай, барилгын салбарт урт хугацааны удаашрал шаардлагатай тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Уг бүтээгдэхүүнийг цооног дахь өдөөгч болон тэсрэх бодисуудад өдөөлт өгөх зорилгоор ашигладаг. Цооног дахь удаашруулагч нь Т-холбогчоор дамжуулан цочир дамжуулах шижмээс өдөөлт авч болдог.

Бүтээгдэхүүний онцлог шинж чанар:

    • Тэсэлгээг удирдах өргөн боломжийг олгодог.
    • 720 мг үндсэн цэнэг агуулсан.
    • Хором удаашруулах хугацаа нь нарийвчлал сайтай бөгөөд өдөөлт авах чадвар нь 99%-иас дээш байна.
    • Тод шар өнгийн гуурстай тул бусад гадаргуугын хэрэгслээс ялгахад хялбар байдаг.
    • Эрс тэс цаг уурын нөхцөлд ашиглах боломжтой.
    • Холболт хийхэд хялбар

    Санал болгох
    Дээш