Skip links

Мод тарих өдөрлөг зохион байгуулагдлаа

МЕРА ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэцэрлэгжүүлэлтийн албатай хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жил бүр мод тарих өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тус арга хэмжээний хүрээнд бид Налайх дүүргээс амралт, сувиллын зориулалтаар хөгжүүлэхээр Тусгай хамгаалалттай бүс болгосон “Бүс нуур”-ын талбайд Чацаргана, Хайлаас, Сухай (Монгол улсын улаан номонд орсон мод) бүхий нийт 250 ширхэг суулгацыг мэргэжлийн цэцэрлэгжүүлэгчийн зааварчилгаан доор тарьлаа.

Түүнчлэн бидний үйл ажиллагаагаа явуулдаг Налайх дүүргийн 3-р хорооны айл өрхүүдийг моджуулах аян зарлагдсантай холбоотойгоор иргэд хашаандаа хамгийн ихээр тарихыг хүсч буй Агч модны 100 ширхэг суулгацыг худалдан авч хорооны Засаг дарга Б.Гантуулд хүлээлгэн өгөв. Мод тарих үйл ажиллагааг амьдралын хэв маяг болгон хэвшүүлж, тарьсан модоо арчлах, хамгаалах ажлыг тогтвортой хийцгээе!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх